Нүд бүрт нь нэг үсэг байх n×nn \times nn×n тор өгөгдөнө.
Зүүн дээд нүднээс баруун доод нүд рүү шилжинэ. Зөвхөн баруун тийш эсвэл доош шилжих боломжтой.
Үүсгэж болох хамгийн бага лексикографик тэмдэгт мөр юу вэ?
Эх сурвалж: cses.fi
Эхний мөрөнд торын хэмжээ nnn бүхэл тоо байна.
Үүний дараа торыг тодорхойлсон nnn мөр байна. Мөр бүрт A, Z хоёрын хоорондох nnn үсэг байна.
Хамгийн бага лексикографик тэмдэгт мөрийг хэвлэ.
4 AACA BABC ABDA AACA
AAABACA