0-ээс 9 хүртэлх бүхэл тоонуудаас бүрдэх a1,a2,…,an массив өгөгдөнө.
1≤l≤r≤n байх үед al,al+1,…,ar дараалсан элементүүдийг дэд массив гэнэ. Хэрэв дэд массивын элементүүдийн нийлбэр урттайгаа тэнцүү, өөрөөр хэлбэл ∑i=lrai=r−l+1 бол түүнийг сайн дэд массив гэж нэрлэнэ.
Жишээлбэл, a=[1,2,0] үед [1], [2,0], [1,2,0] гэсэн гурван сайн дэд массив байна.
Сайн дэд массивын тоог олоорой.
Эхний мөрөнд тестийн тоог илэрхийлэх бүхэл тоо t өгөгдөнө. Дараа нь тестүүдийн мэдээлэл өгөгдөнө.
Тест бүрийн эхний мөрөнд массивын урт n өгөгдөнө.
Дараагийн мөрөнд n ширхэг аравтын цифрээс бүрдэх, зайгүй тэмдэгт мөр өгөгдөнө. Түүний i-р цифр нь ai-тэй тэнцүү бөгөөд мөр 0-ээр эхэлж болно.
Тест бүрийн хувьд сайн дэд массивын тоог тус тусад нь шинэ мөрөнд хэвлээрэй.

3 3 120 5 11011 6 600005
3 6 1
Эхний тестийн сайн дэд массивууд нь [1], [2,0], [1,2,0].
Хоёр дахь тестийн сайн дэд массивууд нь [a1], [a2], [a1,a2], [a4], [a5], [a4,a5].
Гурав дахь тестэд зөвхөн [a2,a3,a4,a5,a6] сайн дэд массив байна.