Фермер Жон бүх үнээнийхээ зургийг авахыг хүсэв.
Тэр зургийг сайхан харагдуулахын тулд үнээнүүдээ өндрийнх нь дагуу намханаас өндөр рүү нэг эгнээнд жагсаав. Гэвч дэггүй Бэсси эгнээнээс гарч, өөр нэг байрлалд дахин оржээ.
Танд Бэсси байрлалаа өөрчилсний дараах эгнээ өгөгдөнө. Энэ эгнээ нь өндрөөрөө буурахгүй эрэмбэлэгдсэн эгнээнээс яг нэг үнээ гаргаж аваад өөр байрлалд оруулснаар үүссэн гэдэг нь баталгаатай. Ижил өндөртэй үнээнүүд байж болно.
Фермер Жон дурын хоёр үнээний байрыг сольж болно. Бүх үнээ дахин өндрийнхөө дагуу намханаас өндөр рүү жагсахын тулд хамгийн цөөндөө хэдэн удаа ийм солилт хийх шаардлагатайг олоорой.
Эхний мөрөнд үнээний тоо N өгөгдөнө.
Дараагийн N мөр тус бүрд нэг бүхэл тоо өгөгдөх бөгөөд эдгээр нь Бэсси байрлалаа өөрчилсний дараах үнээнүүдийн өндрийг эгнээний эхнээс нь дарааллаар илэрхийлнэ.
Үнээнүүдийг өндрөөр нь буурахгүй дарааллаар жагсаахын тулд шаардлагатай солилтын хамгийн бага тоог хэвлээрэй. Солих хоёр үнээ заавал зэрэгцээ байх албагүй.

6 2 4 7 7 9 3
3
Дараах гурван солилтоор үнээнүүдийг зөв дарааллаар жагсааж болно: 2,4,7,7,9,3→2,4,7,7,3,9→2,4,3,7,7,9→2,3,4,7,7,9. 1. 9 болон 3 үхрийн байрыг солив. 2. эхний 7 болон 3 өндөртэй үхрийн байрыг солив. 3. 4 болон 3 өндөртэй үхрийн байрыг солив.