Цифрийн тоо
Бодлогын өгүүлбэр
Бат N×N хэмжээтэй хүснэгтийн нүд бүрийг бүхэл тоогоор дүүргэхээр шийджээ. Тодруулбал, A1,A2,…,AN болон B1,B2,…,BN гэсэн хоёр тоон дарааллын утгуудаар хүснэгтийн дээрээсээ i-р мөр (1≤i≤N), зүүнээсээ j-р баганад (1≤j≤N) байрлах нүдэнд тэрээр Ai+Bj гэсэн тоог бичих болно. Хүснэгтийг ийнхүү бөглөхдөө Бат нийт хэдэн цифр бичихээ мэдмээр байгаа тул та түүнд тусална уу. Өөрөөр хэлбэл, та Батын N×N хүснэгтэд бичсэн бүхэл тоонуудын оронгуудын нийт тоог олох хэрэгтэй.
Даалгавар: Ai (1≤i≤N) болон Bj (1≤j≤N) утгууд өгөгдсөн бол Батын хүснэгтэд бичсэн тоонуудын оронгуудын нийт тоог тооцоолох программ бичнэ үү.
Эх сурвалж: Японы Мэдээлэл зүйн олимпиадын хороо, JOIG 2023/2024, Many Digits, Монгол хэлнээ тохируулсан; CC BY-SA 4.0.
Оролтын формат
Оролтын өгөгдөл дараах форматтай байна.
textN A_1 A_2 ... A_N B_1 B_2 ... B_N
Гаралтын формат
Батын хүснэгтэд бичсэн тоонуудын цифрүүдийн нийт тоог илэрхийлэх нэг бүхэл тоог хэвлэнэ.
Хязгаарлалт
- 1≤N≤150000.
- 1≤Ai≤999999999 (1≤i≤N).
- 1≤Bj≤999999999 (1≤j≤N).
- Оролтын бүх өгөгдөл бүхэл тоо байна.
Дэд бодлого
| Дэд бодлого | Оноо | Нэмэлт хязгаарлалт |
|---|---|---|
| 1 | 5 | N=1 |
| 2 | 11 | N≤2000 |
| 3 | 15 | Ai≤2000 (1≤i≤N), Bj≤2000 (1≤j≤N) |
| 4 | 8 | 100000000≤Ai≤500000000 (1≤i≤N), 100000000≤Bj≤500000000 (1≤j≤N) |
| 5 | 22 | 100000000≤Ai (1≤i≤N), 100000000≤Bj (1≤j≤N) |
| 6 | 12 | Ai≤150000 (1≤i≤N), Bj=j (1≤j≤N) |
| 7 | 13 | Bj=j (1≤j≤N) |
| 8 | 14 | Нэмэлт хязгаарлалт байхгүй |
Жишээ
3 97 79 7 20 2 21
20
4 8 97 996 9995 1 2 3 4
46
1 500000000 500000000
10