Массив
Бодлогын өгүүлбэр
Сурагч Болд алгоритмын хичээл дээрээ массивтай ажиллах тухай үзсэний дараа массиваас элемент устгах тоглоом тоглохоор шийджээ. Тоглоомын нэг үед n урттай массив болон x бүхэл тоо өгөгдөнө. Нэг үйлдлээр массивын хоорондоо зэрэгцээ байрлах, нийлбэр нь x-тэй тэнцүү хоёр элементийг сонгон авч устгаж болно. Үүний дараа массивын урт 2-оор багасна. Тодорхой тооны үйлдлийн дараа массив бүрэн хоосон болсон байвал тухайн үеийг амжилттай дуусгасанд тооцно. Болдод өгөгдсөн одоогийн үе маш хэцүү санагдаж, бүр дуусгах боломжтой эсэхэд эргэлзэж эхэлжээ.
Даалгавар: Та Болдод тусалж, энэ үеийг амжилттай дуусгах боломжтой эсэхийг хэлж өгнө үү.
Эх сурвалж: Russia Team Open 2025, Problem E — Array Depletion.
Оролтын формат
Эхний мөрөнд массивын урт болон устгах хоёр элементийн нийлбэрийг илэрхийлэх n, x хоёр бүхэл тоо өгөгдөнө.
Хоёр дахь мөрөнд тоглоомын массивын элементүүд болох n ширхэг ai бүхэл тоо өгөгдөнө.
Гаралтын формат
Хэрэв Болд тухайн үеийг амжилттай дуусгах боломжтой бол Yes, үгүй бол No гэж хэвлэнэ.
Хязгаарлалт
- 1≤n≤3⋅105
- −109≤x≤109
- −109≤ai≤109
Жишээ
4 10 6 7 3 4
Yes
1 7 7
No
6 -3 -3 -9 6 3 -6 0
Yes
6 4 1 5 2 4 33 0
No